NYAFF шилдэг кино: "Худалдагч охин"

Энэ жил 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй New York Asian Film Festival (NYAFF)-ын шилдэг кино шагналыг найруулагч Ж.Сэнгэдорж "Худалдагч охин" бүтээлээрээ хүртлээ. Тус наадам нь Азийн кино урлагийг олон улстай холбох гүүр болдгоороо онцлог бөгөөд анх удаа Монгол улсаас найруулагч Ж.Сэнгэдорж уг шагналыг хүртэж байгаа аж. "Худалдагч охин" УСК нь найруулагч Ж.Сэнгэдорж болон Номадиа Пикчерсийн хамтарсан дэлгэцийн 3 дахь бүрэн хэмжээний бүтээл юм.
Буцах