Film Con нээлттэй хэлэлцүүлэг

Кино, контент бүтээгч нарт зориулсан Film Con хэлэлцүүлгийг Юнител Группийн Номадиа Пикчерс санаачлан 2018 оны 10 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
“Контентын бизнесийг амжилттай хийх шийдлүүд” сэдвийн хүрээнд болсон тус хэлэлцүүлэг нь Монголдоо анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд кино, контентын салбарт туршлага хуримтлуулсан уран бүтээлчид тус хэлэлцүүлэгт панелистаар оролцож, өөрсдийн туршлага болоод салбарын цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү хэлэлцүүлэг нь уламжлал болгон цаашид жил бүр зохион байгуулагдах юм.