Film Pitch Mongolia 2018

Юнител группийн Номадиа Пикчерс кино уран бүтээлчдийн дунд FILM PITCH MONGOLIA 2018 кино төсөл сонгон шалгаруулах арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд кино продюсер, найруулагч, зохиолчид болон кино урлаг сонирхогч хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд энэ нь тус салбарт кино үйлдвэрлэлийн цэгцтэй шат дараалал, зөв систем нэвтрүүлэх зорилготой юм.
Нэгдүгээр шат:
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг 09 сарын 24-ний өдрөөс эхлэн http://FPM.nomadiapictures.mn хаягаар хүлээн авах болно.
Та төсөл илгээхдээ сайт руу нэвтрэн, товч анкет бөглөн дараах материалуудыг хавсарган илгээнэ. Үүнд:
- Киноны товч танилцуулга /синопсис/
- Оролцогчийн захидал
- Төсвийн төлөвлөлт /хэрэв төлөвлөсөн бол/
- Кино багийн танилцуулга /хэрэв төлөвлөсөн бол/
Хоёрдугаар шат:
10 сарын 12-ны өдөр хүртэл төслийн материалуудыг хүлээн авах бөгөөд эцсийн шатны шалгаруулалт болох хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг 10 сарын 26-ны өдөр зохион байгуулна.
Шалгаруулалт:
Номадиа пикчерс шилдгээр шалгарсан төслүүдээр 2019-2020 онд кино бүтээх албан ёсны гэрээ хийх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Nomadia Pictures фэйсбүүк хуудас, http://FPM.nomadiapictures.mn хаягаар болон 89115925 утаснаас авна уу.
Буцах