Хайр эргэсэн хавар (2017)
Гурван үеийн төлөөлөл болсон Болороо, Сэлэнгэ, Анка нар гоо сайхны салонаар үйлчлүүлж байхдаа танилцана. Тэдний энэ учрал санаандгүй нэгэн тохиол биш цаашдаа хэн хэнийх нь хувийн амьдралд чухал нөлөө үзүүлэх явдлын эхлэл байлаа. Болороогийн нөхөр залуу бүсгүй дагаад явсан бол Анка өөрийг нь өргүүлсэн төрсөн ах дүүсээ олж уулзахаас төвөгшөөнө. Харин Сэлэнгэ ажил мэргэжлийн хувьд амжилттай яваа ч хайртай залуутайгаа амьдарч чадахгүй байгаа нь түүний сэтгэлийн шаналан.