ТЮТЮ (2015)
Ээж шигээ балетийн бүжигчин болох мөрөөдөлтэй Алимаа ЗХУ-д мэргэжлийн сургууль дүүргэн эх орондоо ирэв. Түүнийг ирэхэд аав нь тосч авсангүй, бусдын матаасаар хилс хэрэгт гүтгэгдэн хоригджээ. Аавыгаа шоронгоос гаргахын төлөө Алимаа өндөр албан тушаалтан Онолт даргын эрхэнд хүчээр орж, улмаар “төрийн хүүхэн” болсон нь түүнийг найз нөхөд, хайртай залуугаас нь салгах тавилантай байв.
- Найруулагч Г.Ундармаа
- Зохиолч Г.Бадамцэрэн
- Жанр Драм
- Насны ангилал R
- Хугацаа 1 цаг 35 мин
- Жүжигчид М.Цэрэндолгор, О.Гэрэлсүх, Б.Жаргалсайхан, Г.Золбоот