Номадиа Пикчерс

Юнител группийн Кино Продюсингийн Компани.

Доош гүйлгэж үзээрэй

Бидний тухай

Юнител группийн Кино Продюсингийн Компани

Номадиа Пикчерс нь 2013 онд байгуулагдсан ба Юнител группийн харъяа контент продюсингийн компани юм.

Бид байгуулагдсан цагаасаа хойш дотоод болон гадаадын кино уран бүтээлчид продакшн компаниудтай хамтран бүрэн хэмжээний уран сайхны кино, телевизийн олон ангит кино, IPTV видео сангийн богино хэмжээний цуврал контент, бүтээлүүдийг хийж байна.

Бидний бүтээлүүдээс “Үргээлэг”, “Үргээлэг 2”, “Lovers”, “Тютю” кинонууд нь Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах "Academy Awards" ёслолын ажиллагаанаас нийт 13 шагнал хүртсэн. 2019 онд гарсан "Хийморь" УСК олон улсын томоохон кино наадмуудаас шагнал хүртсэн ба үүнд "Ouray International Film Festival", "SAN DIEGO International Film Festival", "50th Indian International Film Festival" зэрэг наадмууд багтах юм. Мөн 2020 оны бүтээл "Хэвтрийн хүн" УСК "Sofia International Film Festival", "Asian Film Festival", " Festival des 3 Continents" зэрэг олон улсын шилдэг наадмуудын уралдаант хэсэгт шалгарсан билээ. 


Номадиа Пикчерс нь цаашдаа Монголын кино урлагийн салбарт кино продюсингийн чиглэлийг хөгжүүлж, Монгол кино бүтээл болон жүжигчдийг олон улсын зах зээлд гаргах, мөн хэвлэл мэдээллийн салбарт бодит хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байна.

Холбоос